Э.Болормаа: Би ажлаа өгөөгүй, яг одоо зөвлөлийн хурлаа хийгээд сууж байна.

2024/01/02
Э.Болормаа: Би ажлаа өгөөгүй, яг одоо зөвлөлийн хурлаа хийгээд сууж байна.

Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа УИХ-д нэр дэвших гэж байгаатай холбогдуулан үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн. Тэгвэл энэ асуудлаар түүнээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ би яг одоо засаг даргын зөвлөлийн хуралтай, ажлаа хийгээд өрөөндөө сууж байна, намайг ажлаа өгсөн гэх мэдээлэл худал гэв. Харин та УИХ-д нэр дэвшихүү гэх асуултанд нам мэднэ гэхээс өөр тодорхой хариултыг өгсөнгүй. 

Сонгуулийн тухай хуулийн 29.4-д тухайн нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх заалттай юм байна.

 

Тус хуулийн 29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч

29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан

29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал зэрэг албан тушаалтнууд багтаж байна.

Энэ зохицуулалтын дагуу зарим албан тушаалтнууд ажлаа өгч, сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон бол зарим нь ажлаа өгөх бэлтгэлээ хангаж эхэлсэн байгаа юм байна.

Э.Болормаа: Би ажлаа өгөөгүй, яг одоо зөвлөлийн хурлаа хийгээд сууж байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх