С.Гантөмөр: Өндөр хүчдэлийн шугамыг орон сууцанд тулгаж суурилуулах нь буруу.

2024/01/03
С.Гантөмөр: Өндөр хүчдэлийн шугамыг орон сууцанд тулгаж суурилуулах нь буруу.

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт 2022 онд ашиглалтанд орсон “Тэгш стандарт” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан 15 айлын орон сууцанд амьдарч байгаа айл өрхүүдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар манай сайтад хандлаа. Учир нь 160КВ буюу газрын хөрсөн доор тусгай хамгаалалт хийж байрлуулах ёстой өндөр хүчдэлийн шугамыг агаарт айлуудын цонхны хажууд,  мөн сургуулийн хүүхдүүд зорчдог гол зам дагуу байрлуулжээ. Өндөр хүчдэлийн шугамыг орон сууцны айлуудын цонх руу тулгаж суурилуулсан нь хорт туяа ялгаруулж иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна гэж үзэж байгаа юм. Иймд  мэргэжлийн байгууллагууд анхаарч, яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүслээ. Уг асуудлаар бид Ховд аймгийн ЦТС ХК-ийн дарга С.Гантөмөрөөс толруулга мэдээллийг авлаа. Тэрээр хэлэхдээ манай байгууллага энэ асуудалд чухал ач холбогдол өгч анхаарч ажиллаж байгаа. Аймгийн төвийн 6кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасыг зөрчсөн иргэн, ААНБ-ын эзэмшил, өмчлөлийн газрууд их байгаа нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл бүрдүүлж байгаа. Бид 2021 оноос хойш ГХБХБГ-т албан тоот илгээж арга хэмжээ авхуулах талаар мэдээлэл хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал нь тухайн орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан компаниудын буруу. Иймд “Эрдэнийн шим”, “Тэгш стандарт”, “Бат арга билэг” гэх мэт нэр бүхий 4 компанийг өндөр хүчдэлийн шугамыг буулгаж яаралтай арга хэмжээ ав гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Ирэх хавраас цэгцрээд явна гэх тайлбарыг өглөө.

С.Гантөмөр: Өндөр хүчдэлийн шугамыг орон сууцанд тулгаж суурилуулах нь буруу.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх