Б.Эрдэнэчулуун: Ажлаасаа буугаад ирэхэд нь цэвэрхэн орц угтвал гоё биз дээ.

2024/01/11
Б.Эрдэнэчулуун: Ажлаасаа буугаад ирэхэд нь цэвэрхэн орц угтвал гоё биз дээ.

Б.Эрдэнэчулуун Ховд аймгийн Мөст сумаас аймгийн төвийг 2005 онд  зорин ирсэн. Түүний хувьд зүгээр суух нь залхуурал гэж үздэг учир ажлыг шилж гололгүй хийсээр ирсэн. Б.Эрдэнэчулуун  гуай СӨХ-д  эхнэрийнхээ хамт ажилладаг. Хамгийн анх эхнэртээ туслаж, цэвэрлэгээг нь хамтдаа хийдэг байж. Харин сүүлд СӨХ-ын үндсэн ажилтан болсон байна. Түүний эхнэр өдөрт 7 байр, өөрөө 5 байрны орцыг цэвэрлэдэг. Хөлс нь гарчихсан, байрны орцыг хөөсрүүлэн савандаад угааж байгаатай нь  таарч түүнтэй ярилцлаа. Тэрээр би ажлыг чин сэтгэлээсээ л хийхийг хүсдэг, хүнийг хуурч болохгүй, энэ миний хийх ёстой ажил гэж аливаад хандах ёстой. Орон сууцанд амьдарч байгаа иргэд ажлаасаа ороод ирэхэд нь цэвэрхэн орц угтах гоё биз дээ хэмээн хөлсөө дуслуулан цэвэрлэгээгээ үргэлжлүүлэн хийнэ. Түүний сарын цалин 300.000 төгрөг.Гэсэн хэдий ч цалингаа голж үзээгүй гэнэ. 

Айл бүр сард 15000 төгрөгөө чирэгдэл учруулахгүй өгчихвөл тэд сард бүтэн цалингаа авна.

Тиймээс айл өрхүүд СӨХ-ын төлбөрөө цаг тухайн үед нь чирэгдэл учруулахгүйгээр өгч байгаарай. Мөн тэдэнтэй хүндэтгэлтэй хандаж, оршин суугчид та бүхэн хогоо орцондоо хаяхгүй, хогийн саванд хийж хэвшээрэй. 2024.01.11

Б.Эрдэнэчулуун: Ажлаасаа буугаад ирэхэд нь цэвэрхэн орц угтвал гоё биз дээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх