Г.Өөдэйд анхан шатны шүүх 15 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ.

2024/01/12
Г.Өөдэйд анхан шатны шүүх 15 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ.

Ховд аймгийн засаг даргын тамгын газрын санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Г.Өөдэй нь төрсөн аавыгаа ажлын байран дээрээ нас барсан гэж хуурамч материал бүрдүүлж 57.8 сая төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлэн  авсан гэх асуудлыг бид өмнө нь сурвалжилж байсан. Г.Өөдэйд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2022.10.11-ны өдрийн шүүх хурлаар гэмт хэрэг үйлдснийг нь тогтоож, 57.8 сая төгрөгийг төрд буцааж төлөх шийдвэр гаргасан. Харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ял оноогоогүй юм. Тэгвэл “улсын яллагч” прокурор хэргийг хөнгөн шийдлээ гэж үзээд шүүх рүү эсэргүүцэл бичсэн байдаг. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авснаар шүүх хурлыг дахин зарлаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Г.Өөдэйд анхан шатны шүүх бусдад хохирол учруулж, залиллах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр 15 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 57.8 сая төгрөгийг өөрөөр нь төлүүлэх шийдвэр гаргасан байна.

Г.Өөдэйд анхан шатны шүүх 15 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх