Б.Баяртуяад бусдад эдийн засгийн давуу байдал үүсгэсэн хэргээр шүүхээс ял авчээ.

2024/01/12
Б.Баяртуяад бусдад эдийн засгийн давуу байдал үүсгэсэн хэргээр шүүхээс ял авчээ.

Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяа нь жолооны эрхийн үнэмлэхгүй, архидан согтуурч авто машин жолоодож яваад хүн дайрч хүнд гэмтэл учруулсан Б.Баяртуяад холбогдох хэргийн шүүх хурал Ховд аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болсон байдаг.  Шүүхээс  аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга  Б.Баяртуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2.1, 2.2, 2.3-т зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар машин жолоодож явган зорчигчийг дайрч хүнд гэмтэл учруулсан хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн юм. Тэгвэл Б.Баяртуяа нь бусдад эдийн засгийн давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлээр шүүхээс дахин ял авч  нийтийн албанд ажиллах эрхээ 2 жилээр хасуулж, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарах  зорчих эрхийг нь нэг жилээр хязгаарлах ял оноож, төрд учруулсан 3.5 сая төгрөгийг буцааж төлөх шийдвэрийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Гэвч Б.Баяртуяа нь удирдах албан тушаал хашсан хэвээр байна. Бид энэ асуудлыг эргэн сурвалжлах болно. 

Б.Баяртуяад бусдад эдийн засгийн давуу байдал үүсгэсэн хэргээр шүүхээс ял авчээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх