Х.Болорчулуун: Хэзэа ашиглалтанд орохыг мэдэхгүй байна. Төсөв нь нэмэгдээд 40 тэр бум хүрч байгаа.

2024/01/18
Х.Болорчулуун: Хэзэа ашиглалтанд орохыг мэдэхгүй байна. Төсөв нь нэмэгдээд 40 тэр бум хүрч байгаа.

Х.Болорчулуун сайд “Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж”-ыг ямар компани гүйцэтгэж байгааг мэдэхгүй байна.
Монгол Улсын Засгийн газраас 21 аймгаас 2 аймагт л Үйлдвэр технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосны нэг нь манай Ховд аймаг.
Үүний дагуу Баруун бүсийн аймгуудын малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр технологийн парктай болохын тулд Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
“Хоногт 1500 м.куб хром сульфаттай бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай “Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж” ашиглалтад орсноор ноос ноолуур, арьс шир, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, мах, сүү, яс, тос боловсруулах 10 орчим үйлдвэр байгуулагдах боломж бүрдэнэ. Ингэснээр манай аймгийн иргэд жилд 30 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, Босоо тэнхлэгийн авто замаа түшиглэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээх улсуудын зах зээлд нийлүүлэх боломжтой болно” хэмээн сүр дуулиантайгаар тус үйлдвэрийн барилгын ажил эхэлж, 2020 ондоо ашиглалтад орно гэж тухайн үеийн аймгийн удирдлагууд ярьж байв.
Ховд аймагт малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийг барих ажлыг улсын төсвийн 5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэх ажлыг “Саруул цамхаг” ХХК эхлүүлж 2020 онд ашиглалтад оруулах ёстой ч 4 жил дамнаж явсаар өнөөдрийг хүрсэн юм.
Тэгвэл Ховд аймагт баригдаж байгаа “Малын гаралтай түүхий эдийн үйлдвэр” чухам яагаад ашиглалтад орохгүй байна вэ? Энэ талаар Ховд.мн сайтын сурвалжлах баг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаас тодрууллаа.
Х.Болорчулуун сайд тухайн хариуцсан яамныхаа улсын төсвөөр хийгдэж байгаа дээрх ажлыг ямар компани хийж байгаа нэрийг нь ч мэдэхгүй байна.
Мөн тэрээр хэлэхдээ Ховд аймагт баригдаж байгаа малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн барилгын ажлыг Улсын төсөвт тавихдаа ямар ч зураг төсөвгүй, ТЭЗҮ нь анхнаасаа батлагдаагүй байсан. Төсөв нь анх 7 тэрбум гэж байсан бол одоо 40 тэрбумд хүрч байгаа. Энэ ажил хэзээ дуусаж, ашиглалтад орохыг хэлж мэдэхгүй байна гэв. Дэлгэрэнгүйг Ховд.мн сайтаас хүлээн авч үзнэ үү. 2024.01.18

Х.Болорчулуун: Хэзэа ашиглалтанд орохыг мэдэхгүй байна. Төсөв нь нэмэгдээд 40 тэр бум хүрч байгаа.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх