Б.ЧОЙЖИЛСҮРЭН: УЛСЫН АЖЛЫН АРД ИРГЭД ХОХИРОХ ЁСГҮЙ.

2024/01/18
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: УЛСЫН АЖЛЫН АРД ИРГЭД ХОХИРОХ ЁСГҮЙ.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: УЛСЫН АЖЛЫН АРД ИРГЭД ХОХИРОХ ЁСГҮЙ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд “Усан цахилгаан станц” баригдвал баруун бүс нутгийн иргэд хямд, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж, эрчим хүчний хараат байдлаас ангижрахаас эхлээд олон давуу тал, боломжууд бий болж байгаа чухал ач холбогдолтой.
Тэгвэл МУ-ын Засгийн газрын 2022 оны 146 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн нөхөн олговрыг олгох тухай МУЗГ-аас шийдвэрлэсэн.
Гэвч тухайн УЦС баригдахтай холбогдуулан нөлөөллийн бүсийн айл өрхүүдийг дутуу тооцоолсон учир тухайн орчимд амьдарч байгаа зарим малчин өрхүүд нөхөн олговорт хамрагдаж чадахгүй болоод байгаа аж.
Мөн малчин өрхүүдийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг оновчтой хийгээгүйгээс үүдэн олон жилийн хөдөлмөр, өмч хөрөнгөө үнэгүйдүүлэхэд хүрсэн талаар УЦС-ын нөлөөллийн бүсийн малчид манай сайтад хандсан.
Энэ асуудлаар манай сайтын сурвалжлах баг Улаанбаатар хотод ажиллаж, Төрийн ордноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
Б.Чойжилсүрэн нөлөөллийн бүсэд оршин сууж байгаа хоцрогдсон айл өрхүүд байвал хүсэлтээ ирүүлж, малчдын төлөөлөл өөрсдийн биеэр ирж асуудлаа шийдүүлэх бүрэн боломжтой. Иргэдийн эрх зөрчигдөх ёсгүй гэв.
Дэлгэрэнгүйг Ховд.мн сайтаас хүлээн авч үзнэ үү. 2024.01.18

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: УЛСЫН АЖЛЫН АРД ИРГЭД ХОХИРОХ ЁСГҮЙ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх