Эхнэрээ 22 жил хүчирхийлсэн гэх Б шүүхээс 5 жилийн хорих ял авчээ.

2024/02/01
Эхнэрээ 22 жил хүчирхийлсэн гэх Б шүүхээс 5 жилийн хорих ял авчээ.

Нөхрийнхөө хүчирхийлэлд 22 жил дарамтлуулж, хүчирхийлэлд нь амьдарч ирсэн гэх 4 хүүхдийн ээж өрх толгойлсон эмэгтэй Б.Эрдэнэбилэг манай сайтад хандаж бид сурвалжилж олон нийтэд ил болгож байсныг үзэгч, уншигч та бүхэн тодхон санаж байгаа байх.

Тухайн үед хохирогч эмэгтэй Б.Эрдэнэбилэг ярихдаа  манай нөхөр намайг 22 жил дарамталж, хүчирхийлсэн, галт зэвсэг ашиглаж салтаан доогуур хүртэл бууддаг байсан, залуугийнхаа мотоциклыг шатааж, гэрийн тооноор орж ирж хутга авч айлгасны улмаас 10 настай охин минь татаж унаж, нойргүүдлийн өвчтэй болсон тухай ярьж мэдээлэл хийсэн. Харин уг асуудлыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, Ховд аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгаж улмаар шүүхийн шийдвэрээр цагдан хориод байсан билээ. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б-д холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэжээ.

Эхнэрээ 22 жил хүчирхийлсэн гэх Б шүүхээс 5 жилийн хорих ял авчээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх