Дарви сумын Дэлгэр багийн малчин Д.Лхагвасүрэн Улсын аварга малчин боллоо.

2024/02/03
Дарви сумын Дэлгэр багийн малчин Д.Лхагвасүрэн Улсын аварга малчин боллоо.

Дарви сум 22 Улсын аварга малчинтай болж байна.

Өнгөрөгч Туулай жилийн ололт, амжилтаа дүгнүүлэн сар шинийн босгон дээр эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөсөн Дарви сумын Дэлгэр багийн малчин Д.Лхагвасүрэн, гэргий Ж.Гэрэлмаа нар Улсын аварга малчин боллоо.

Улсын аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон сум орон нутгийн удирдлагууд Дарви сумын Дэлгэр багийн Хатавч хэмээх газар өвөлжөөнд нь гардуулан өглөө.

Д.Лхагвасүрэнгийнх 1991 онд 150 малтай өрх тусгаарлан айл гэр болж 32 жил мал аж ахуйн салбарт ажиллаж байна.
Улсын аваргынх:
2010 онд Сумын аврага малчин
2012 онд Аймгийн аварга малчин
2019 онд Аймгийн хошой аварга малчин
2023 онд Улсын аварга малчин болж байна.

Ховд аймгийн хамгийн олон алдартан, гавьяатуудын нутаг Дарви сум 22 Улсын аварга малчинтай болж байна.

Хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн шинэхэн аваргууддаа баяр хүргэе.

Дарви сумын Дэлгэр багийн малчин Д.Лхагвасүрэн Улсын аварга малчин боллоо.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх