О.Сүх-Очир Улсын аварга тариаланч болж шагналаа гардан авлаа.

2024/02/06
О.Сүх-Очир Улсын аварга тариаланч болж шагналаа гардан авлаа.

Жаргалант сумын Хайрхан багийн тариаланч О.Сүх-Очир, гэргий Б.Оюунаа нар “Монгол улсын аварга тариаланч” боллоо.

Улсын аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

О.Сүх-Очир аварга 22 настайгаасаа эхлэн газар тариалангийн салбарт өдгөө 30 жил хөдөлмөрлөж ийнхүү улсын аварга болж байна.

Улсын аваргууд орон нутагтаа эрүүл, органик хүнсний ногоог тариалж, хүлэмжийн аж ахуй эрхэлж, нарийн ногоог тариалж байна.

Хаврын эхэн сараас намрын сүүл сар хүртэл газар тариалангийн ажлаа хийж, баруун бүсийн аймгуудын бизнес эрхлэгчидтэй түншлэн хүнсний ногоогоо нийлүүлсээр иржээ.

Буянтай сайхан нутгийнхаа хөрсөнд, газрын шим, хөдөлмөрийн үрийг хүртэн улсын аварга болсонд баяр хүргэе.

О.Сүх-Очир Улсын аварга тариаланч болж шагналаа гардан авлаа.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх