Дэлүүн сумын засаг дарга Б.Серикбол хүн зодож танхайрчээ.

2024/02/14
Дэлүүн сумын засаг дарга Б.Серикбол хүн зодож танхайрчээ.

Баян өлгий аймгийн Дэлүүн суманд ойрын өдрүүдэд цаг агаар эрс муудаж их хэмжээний цас орж, цасан шуурга болсон байна. Шуурганы улмаас тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Төгрөг хэмээх газарт отроор өвөлжиж байсан 2 малчин  олон тооны малтайгаа цасан нуранганд дарагдсан байж болзошгүй байна. Эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал яригдаж байхад сумын засаг дарга Б.Серикбол гэгч нь архидан согтуурч, тэр бүү хэл сумын онцгой комиссын хурлыг үймүүлж, танхайрч, төрийн албан хаагч нарт агсам тавьж, хэл амаар доромжилж А-г зодож гэмтээсэн гэх мэлээлэл бидэнл ирлээ.

Цасан нурангад дарагдсан байж болзошгүй гэх 2 хүний нэг нь эсэн мэнд олдсон ч нөгөө нь олдоогүй байна. Сумын онцгой комисст мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй, сумын удирдлагууд нь хойрго хандсаар байгаа аж. Мөн сумын засаг дарга Б.Серикбол нь нурангад дарагдсан гэх 2 хүнийг эсэн мэнд олсон гэх худал мэдээллийг аймгийнхаа онцгой комисст өгч иргэд олон нийтийг төөрөгдүүлсээр байгаа гэнэ. Тэр бүү хэл Б.Серикбол нь  аймгийнхаа орлогч дарга Х.Армантай нийлж архидан согтуурсаар байна гэх мэдээлэл ч бидэнд ирлээ. Төрийн ажлыг цалгардуулж, ажил хийдэггүй хурган дарга нарт хэн хариуцлага тооцох вэ. Бид энэ асуудлыг эргэн сурвалжлах болно.

Дэлүүн сумын засаг дарга Б.Серикбол хүн зодож танхайрчээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх