Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ховд аймаг Булган боомтод ажиллав.

2024/02/23
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ховд аймаг Булган боомтод ажиллав.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ховд аймгийн Булган сумын гаалийн бүсэд ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

2023 онд Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газар нь 460$ сая долларын ашигтай эскпорт хийсэн тухай мэдээллээ.  Хоногт 150 машин нүүрс тээвэрлэж Булганы гаалиар гаргадаг тухай албаныхан ярив.

 

Ховд Улаан гом чиглэлийн замын ажил энэ жил эхлэх юм. Энэ үеэр гаалийн боомтын өргөтгөл хийх, ажилчдыг ая тухтай амьдрах орон байраар хангах талаар өргөтгөлийн хүрээнд авч хэлэлцэнэ хэмээн эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо.

 

Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ нэн ялангуяа гаалийн ажилчдын ажиллах нөхцөл, тав тухтай амьдрах орон байрны асуудлыг шийдэж өгөх асуудалд анхаарч өгөхийг эдийн засаг, хөгжлийн сайдад уламжиллаа.

 

Булган сум, боомтын бүсэд их хэмжээний цас орсны улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан бол 2024.02.21-нээс Хөшөөтийн уурхайн хяналтын бүсэд ачилт хийгдэж эхэлсэнтэй холбогдуулан хил дээр ирсэн тээврийн хэрэгслүүдийг гаалийн бүрдүүлэлт хийж саадгүй нэвтрүүлж байна гэв.

Өнөөдрийн байдлаар Хөшөөтийн уурхайн хяналтын бүсээс Гаалийн бүсэд 70 орчим тээврийн хэрэгсэл ирсэн байгаа юм байна.

Их хэмжээний цас орж зам даваа хаагдсан тул боомт дээр ирэх тээврийн хэрэгсэл  багассан байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ховд аймаг Булган боомтод ажиллав.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх