Ж.Отгонбаяр: Би ганцаараа малаа малладаг. Сургуулийн хүүхдүүд ирэхээр л жаахан дэм болох юм.

2024/02/23
Ж.Отгонбаяр: Би ганцаараа малаа малладаг. Сургуулийн хүүхдүүд ирэхээр л жаахан дэм болох юм.

Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн малчин Ж.Отгонбаяр 4 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй юм.

Цас их орж шуурсны  улмаас 500 толгой малнаас зуданд 300 орчмыг нь алдсан аж.

Өвөлжилт хүнд үхсэн малынхаа арьс ширийг авч болохгүй тул ингээд л хаяхаас өөр аргагүйд хүрлээ хэмээн ярьлаа.

Малнаас өөр орлогогүй тул үлдсэн хэдэн малаа үхүүлчихгүйн төлөө Шил гэдэг газраас малаа 300 км газарт явганаар бага насны охиныхоо хамтаар тууж явна.

Өвс тэжээлээ бэлдсэн хэдий ч ингээд л хэдэн малаа алдчихлаа даа хэмээн ярив.

Ж.Отгонбаяр: Би ганцаараа малаа малладаг. Сургуулийн хүүхдүүд ирэхээр л жаахан дэм болох юм.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх