Б.Чойжилсүрэн сайд холоос зориод ирсэн малчдыг үл тоомсорлов.

2024/02/23
Б.Чойжилсүрэн сайд холоос зориод ирсэн малчдыг үл тоомсорлов.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр Ховд аймгийн Жаргалант сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Баян нуур сумын малчин иргэдийн төлөөллүүд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хэд хэдэн асуудлын хүрээнд санал бодлоо хуваалцахаар 200 км-ын цаанаас хүйтэн жавар, бартаад замыг туулаад зорин ирсэн боловч тэдний үгийг сонсохгүй хагас дутуу тайлбар өгөөд гараад явав.
Учир нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц баригдах гэж байгаатай холбогдуулан нөлөөллийн бүсийн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж нөхөн олговор олгож байгаа билээ.

Тэгвэл нөхөн олговор болон зарим айл өрхүүдийн өвөлжөө, хаваржаа эд хөрөнгийг бодитоор үнэлэхгүй иргэдийг хохироож нөхөн олговорыг эрх тэгш олгохгүй байгаад малчид гомдоллож байгаа юм.

Салбарын сайд нь зэргэлдээ аймагт ажиллаж байгааг сонссон малчин иргэд асуудлаа ярьж, шийдэлтэй хариулт авахыг хүсэж асуудлаа дэлгэрэнгүй ярихыг хүссэн боловч тэдний санал хүсэлтийг хүндэтгэж үзэхгүйгээр уурлаж ундуйцсаар гарч явсанд иргэд гомдолтой байна. Улсын ажил гэх нэрийн дор иргэд хохирох ёсгүй юм. Иймд уг малчдын асуудлыг нэн даруй шийдэж өгөх нь чухал байна. Бид энэ асуудлыг эргэн сурвалжилна.  

Б.Чойжилсүрэн сайд холоос зориод ирсэн малчдыг үл тоомсорлов.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх