Ш.Батжаргал: Шинэ Ховдын төслүүд Ховдын хөгжлийг түүчээлнэ.

2024/02/28
Ш.Батжаргал: Шинэ Ховдын төслүүд Ховдын хөгжлийг түүчээлнэ.

Шинэ ховд үйлдвэр технологийн парк-ын талаар  нээлттэй сонсголын өндөрлөгийг зохион байгууллаа.

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Баруун бүс Шинэ ховд үйлдвэр парк баригдаж байгаа юм.

ХХААХҮ-ийн яамнаас 43 тэр бум төгрөгний санхүүжилттэйгээр дэд бүтцийг нь шийдэж 170 га газарт 6 төрлийн дэд бүтцийг барихаар төлөвлөжээ.

2022 оноос  үйл ажиллагаа нь явагдаж эхэлсэн бөгөөд 2024 оны жилийн эцсээр үйлдвэрүүд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа талаар албаныхан мэдээллээ.

Дэлхийн хэмжээнд 5000 гаруй үйлдвэр технологийн парк байдаг бөгөөд үүний 2500 гхруй нь БНХАУ-д байдаг бол

Монгол улсын хэмжээнд 3-н үйлдвэрлэл технологийн парк зөвшөөрлөө аваад ажиллаж байгаагийн нэг нь шинэ Ховд үйлдвэр технологийн парк юм.

Эдгээр үйлдвэрүүд ашиглалтанд орсноор нийт 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлүүд хийх аж.

Ингэснээр Ховд аймгийн үйлдвэрлэгчид, малчид 2 их наяд төгрөгний нэмүү өртөг буюу дотоодын бүтээгдэхүүнийг Ховд аймагт бий болгох ач холбогдолтой Баруун бүсийн үйлдвэрлэл технолгийн парк юм.

Ш.Батжаргал: Шинэ Ховдын төслүүд Ховдын хөгжлийг түүчээлнэ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх