Улсын комисс хүлээж аваагүй барилга дотор иргэд амьдарч байна.

2024/02/29
Улсын комисс хүлээж аваагүй барилга дотор иргэд амьдарч байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бадарчийн “Дарви өргөө” ХХК барилгаа улсын комисст хүлээлгэж өгөөгүй байж иргэдийг оруулжээ. Нэг ёсондоо улсын комисс хүлээж аваагүй, дутуу барилга дотор иргэд амьдарч байгаа юм.

Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий төлөөлөгч Б.Амарзаяагаар  ахлуулсан баг “Дарви өргөө ХХК”-ийн шаардлага хангаагүй барилга дээр ажиллалаа.

“Дарви өргөө ХХК-ийн 2019 онд баригдсан барилга чанарын шаардлага хангаагүйн улмаас улсын комисс хүлээн аваагүй юм байна.

Гэсэн хэдий ч 2022 оноос оршин суугчид амьдарч эхэлсэн, төлбөрөө гүйцэд төлсөн учир байрандаа орохоос өөр аргагүй болсон байна. Хавар гадна пасаатыг хийж дуусгаад ордер гаргаж өгөх байх гэж итгээд хүлээгээд сууж байна хэмээн оршин суугч  ярив.

“Дарви өргөө ХХК” нь 2019 онд 45-н айлын орон сууц барихаар  төлөвлөж барилгын ажлаа эхэлсэн аж.

Гэвч одоог хүртэл уг барилгыг улсын комисс хүлээж аваагүй дулаалага хагас дутуу орон сууцанд оршин суугчид амьдарсаар байгаа юм. Орон сууцны гадна орчин дөнгөж эхлүүлээд орхисон байрны суурин дээрх армартур төмөр тоосго гэх мэт зүйлсүүд иргэдийн болон хүүхдийн аюулгүй байдлыг алдагдуулж байна.

Хэрэв ямар нэгэн эрсдэл гарвал хэн хариуцах вэ?

Иймд иргэд орон сууц худалдаж авах даа барилгын компаниа судалж санхүү эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг албаныхан онцоллоо.

Иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа энэ асуудалд төр анхаарах хэрэгтэй байна.

Улсын комисс хүлээж аваагүй барилга дотор иргэд амьдарч байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх