О.Амгаланбаатар: Говь-Алтай аймаг багшийн хөдөлмөрийг 50 сая төгрөгөөр үнэлсэн анхны аймаг болсон.

2024/03/03
О.Амгаланбаатар: Говь-Алтай аймаг багшийн хөдөлмөрийг 50 сая төгрөгөөр үнэлсэн анхны аймаг болсон.

Бүтэн ардчилал 2024 мөрийн хөтөлбөрийн санал, асуулга, хэлэлцүүлэг Ховд аймагт үргэлжилж байна.

Уг уулзалтанд  Ховд аймгийн 17 сумын гишүүд, дэмжигчид, баруун 5 аймгийн төлөөллүүд, УИХ-д горилогчид оролцож санал бодлоо хуваалцаж байгаа юм. 

Үүний нэг нь зэргэлдээ Говь-Алтай аймгийн засаг дарга, ҮХБ-ны гишүүн О.Амгаланбаатар оролцож байна. 

Тэрээр боловсролын чанар хүртээмжийн талаар тодотгон ярив. 

О.Амгаланбаатар засагласан хугацаандаа аймгийнхаа боловсролын чанарт ихэд анхаарч ирсэн байна.

Тус аймгийн боловсролын салбар өмнөх жилүүдэд улсын хэмжээнд чадамж чансаагаараа хамгийн сүүл мушгидаг байсан бол түүнийг засагласнаас хойш боловсролын чанар хүртээмжээрээ улсдаа тэргүүлэх төдийгүй ОУ-д хүлээн зөвшөөрдөгснийг онцоллоо.

Түүнчлэн амжилт гаргасан багш шавь нарыг одон медалиар үнэлж, төмөр зүүж өгдөг байдлыг халж 50 сая төгрөгөөр урамшуулсан анхны жишгийг тогтоосон зэрэг бодит ажлуудыг хийсэн байна.

Урамшсан багш шавиас илүү их амжилт гардаг гэдгийн тод жишээг ч Говь-Алтайчууд харуулж чаджээ. 

Иймд Монгол улс боловсролын салбартаа хөрөнгө оруулалт хийж, сайн багшийг урамшуулж, бодлогоор дэмжих ёстой хэмээв.

 

О.Амгаланбаатар: Говь-Алтай аймаг багшийн хөдөлмөрийг 50 сая төгрөгөөр үнэлсэн анхны аймаг болсон.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх