С.Батмөнх төрийн байгууллагад тасралтгүй 45 жил ажиллажээ.

2024/03/06
С.Батмөнх төрийн байгууллагад тасралтгүй 45 жил ажиллажээ.

С.Батмөнх Монгол төрдөө 45 жил ажиллалаа.

 

Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа Ховд аймгийн ХДТ дээр боллоо.

Шагналыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга,ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, аймгийн засаг дарга Э.Болормаа болон холбогдох салбарын төлөөллүүд гардуулан өгч баяр хүргэлээ.

Түүний нэг нь С.Батмөнх “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ.

 

Тэрээр баг, сумын даргаас улсын тусгай хамгаалалттай газрын дарга хүртэлх албан тушаалыг хашиж иржээ.

 

20 жилийн өмнө “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж байсан бол 25 жилийн дараа ийнхүү Төрийн дээд одон медаль болох Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байгаадаа баяртай байна.

Түүний хувьд Ховд аймагт "Бат мод мөнх" ХХК-ыг  байгуулж ховор ургадаг мод болон  жимсний үрсэлгээг эхлүүлсэн бөгөөд тэрбум мод тарих зорилготой байгаа тухайгаа  ярьсан юм.

С.Батмөнх төрийн байгууллагад тасралтгүй 45 жил ажиллажээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх