Эдгээр хүмүүст зохих хариуцлагын арга хэмжээг авсан гэж бодож байна.

2024/03/06
Эдгээр хүмүүст зохих хариуцлагын арга хэмжээг авсан гэж бодож байна.

Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Ховд аймгийн ЗДТГ-ыг эргэсэн онцлох асуудлын нэг бол нэгэн зэрэг гурван албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдал байлаа.


Тухайдбал: ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Ганзориг,  ХОХБТХ-ын дарга Б.Гомбосүрэн нар байлаа.

Эдгээр хүмүүс нь ажлын цагаар архидан согтуурсан, сахилгын зөрчил удаа дараа гаргасан бэлэн байдал зарласан үед ирээгүй аж.
Аймгийн засаг дарга Э.Болормаа хэлэхдээ  төрийн ажил хариуцлагатай явагдах ёстой, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа.
Үүнтэй холбоотой ажлын хариуцлага алдсан асуудлууд бий.
Зохих хариуцлагын арга хэмжээг авсан гэж бодож байна.
Олон нийтэд хандаж хэлэхэд нэгнээ алдаж оноход нь дэвсэлмээргүй байна.
Тэд сонгон шалгаруулалтанд тэнцээд ажиллаж байсан чадвартай мэдлэгтэй залуус байсан.Тэглээ гээд яахав,олон залуу төрийн албан хаагч нарт сургамж болоосой,  бид төрийн ажил хийдэг хүмүүс, өндөр хариуцлагатай байх ёстой.
Одоогоор эдгээр албан тушаалд хүмүүсийг томилоогүй байгаа нээлттэй сонгон шалгаруулалт зарлана.
Засаг даргын хувьд хэлэхэд томилгооны наймаа гэдэг зүйл огтоосоо байх ёсгүй, бүх томилгоо нээлттэй сонгон шалгаруултын хүрээнд явагдах болно хэмээв. 

Эдгээр хүмүүст зохих хариуцлагын арга хэмжээг авсан гэж бодож байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх