Д.Амарбаясгалан: Хувьцаа авсан иргэд харин ч баярлаж байгаа. Удахгүй 3 сард хувьцаа тараана.

2024/03/06
Д.Амарбаясгалан: Хувьцаа авсан иргэд харин ч баярлаж байгаа. Удахгүй 3 сард хувьцаа тараана.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд Ховд аймгийн баруун гурван сум болох Алтай, Булган, Үенч сумдаар хаваржилтын байдалтай танилцан ажиллажээ.

Тэгвэл өнөөдөр Ховд аймгийн ХДТ-т болсон Төрийн дээд одон гардуулах үйл ажиллагааны үеэр Ховд.мн сайтын сэтгүүлч Н.Таванцэцэг хэд хэдэн асуудлыг хөндөж, ноогдол ашиг, хувьцааны талаар онцлон асууж хариулт авахыг хүслээ.

Д.Амарбаясгалан хэлэхдээ МАН ноогдол ашиг тараадагдаа биш, Монгол хүн бүр хувьцаа эзэмших ёстой.

Хувьцаа нь нэг ёсондоо хүний өөрийн өмч хөрөнгө юм. Сонгуультай холбоотой асуудал биш юм л даа.


Энгийн болон давуу эрхийн гэсэн 2 төрлийн хувьцаа байдаг.


2022 оны ноогдол ашиг гэж иргэн бүрт 104000 төгрөг өгсөн бол 2023 оны ноогдол гэж 256000 төгрөгийг энэ сарын 25-аас иргэн бүрт олгоно, ингээд жил бүр иргэд ноогдол ашигаа аваад ирэхээр хувьцаагаа зарах биш
Хувьцаагаа хадгалах хүсэл тэмүүлэлтэй болно хэмээв.

Үнэн хэрэгтээ иргэдийн амьдралд наалдацгүй,  нэг шуудай гурилны үнд ч хүрэхгүй хувьцаа нэртэй хэдэн төгрөг тараадаг асуудалд иргэд бухимдаж байгаа юм.

Гэтэл Д.Амарбаясгалан хувьцаа нь иргэдийн амьдралд их тус нэмэр болж байгаа, хувьцаа авсан иргэд харин ч баярлаж байгаа гэж бодит амьдралд нийцэхгүй зүйл ярив. 

Мэдээ бэлтгэсэн сэтгүүлч О.Сэлэнгэ

Д.Амарбаясгалан: Хувьцаа авсан иргэд харин ч баярлаж байгаа. Удахгүй 3 сард хувьцаа тараана.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх