М.Отгонцэцэг: “Цэвэрлэгчмаа” гэж хэлсэн үгэндээ нийт багш нарынхаа өмнөөс уучлалт хүсье.

2024/03/18
М.Отгонцэцэг: “Цэвэрлэгчмаа” гэж хэлсэн үгэндээ нийт багш нарынхаа өмнөөс уучлалт хүсье.

ЕБ-ын 1 дүгээр сургуулийн нэр бүхий багг шавийнхаа ээжийг "Цэвэрлэгчмаа" гэж хэлсэн үгэндээ уучлалт гуйж, тайлбар мэдээлэл хийлээ. Тэрээр: Юуны өмнө мэргэжил нэгт багш нарынхаа нэр хүндийг унагааж ийм алдаа гаргасандаа харамсаж байна, би 
багш мэргэжлээрээ 15 жил ажиллаж байгаа юм.
Шавь нартаа ч хайртай ажил мэргэжлээрээ бахархаж ажилласаар ч ирсэн.
Би тэр ээжийг "цэвэрлэгчмаа" гэж хэлсэн нь үнэн тэр ээж намайг багш гуай багшмаа гээд байхаар нь тийм үг хэлсэн тэр ээжээс болон олон нийтээс уучлалт гуйж байна.
Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхэд бэлэн байна.Миний тэвчээрийг алдагдтал үгээр доромжлоод байсан юм.
Бид 2-ын дундах маргаанд хүүхэд болон сурагчид хамаагүй бидний хооронд хувийн маргаан байсан.
Тэрнээс биш хүүхдээс шавь нараасаа болж маргасан зүйл байхгүй
Олон түмний хүүхдийн төлөө өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж зүтгэж байх даа эцэст сүүлд нь ингэж буруутна гэж бодож байсангүй.
Би багш хүний хувиар хүүхдийнхээ хичээлийг сайн хийлгээрэй хүүхдээ анхаараарай ээж хүний хувьд хариуцлагатай байгаарай хүүхдээ анхаараарай гэсэн шаардлагыг байнга тавьдаг.
Багш хүн гэдэг утгаараа биш 2 хүний хоорондын харилцаанаас үүссэн зөрчил юм л даа. 
Нэг нэгэн дээ шаардлага тавьснаас үүссэн зөрчил байсан.
Түүнээс шавийнхаа ээж гэсэн үүднээс би тэр хүнийг "цэвэрлэгчмаа"гэж хэлээгүй тэр ээж намайг багш гуай багшмаа гээд олон удаа дуудсан тэгээд л би тэвчээр алдраад тийм үг хэлсэн.
Би шавь нарынхаа өмнө ёс зүйгүй үг үйлдэл хандлага гаргах багш биш гэж өөрийгөө боддог.
Би бүр шөнө унтаагүй их шоконд орсон сошиал гэдэг ямар аймар байдаг юм бэ би одоо ч шокноосоо гарч чадаагүй байна.
Шоконд ороод би өнөөдөр ажилдаа явж чадаагүй гэхдээ маргааш ажилдаа очно намайг шавь нар маань хүлээж байгаа.
Яг үнэн дээ миний хүүхэд муу сурдаг. Яагаад гэвэл би хүүхэддээ анхаарал тавьж чаддаггүй айлын хүүхдүүдийг нэг ч гэсэн илүү зүйл сургах гэж хичээсээр байтал өдөр өнгөрдөг. Өглөө бүр 07:50 гэхэд ажил дээрээ очоод хүүхдүүдээ хүлээж аваад орой 16:00 цагт гэртээ ирдэг. Орой ирээд гэр орны ажил хоол унд гээд л шөнө болно, тэгээд шалгалтын материал засна, өглөөний хичээлийн бэлтгэлээ хийнэ,  үнэн дээ надад 24 цаг ч хүрэлцэхгүй байна.
Ингэж л би хүүхдүүдээ сургахын тулд хичээж зүтгэсэн хэмээн уйлав. 

М.Отгонцэцэг: “Цэвэрлэгчмаа” гэж хэлсэн үгэндээ нийт багш нарынхаа өмнөөс уучлалт хүсье.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх