Иргэдэд ногдол ашиг хуваарилахыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

2024/03/25
Иргэдэд ногдол ашиг хуваарилахыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

“Эрдэнэс Тавантолгой”ХК 2023 оны ногдол ашгийг 2024.03.25-04.08-ны хооронд иргэдийн данс руу шилжүүлэх талаар мэдээллэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай байна. Үүний үр дүнд 1,072 хувьцаатай Монгол улсын иргэн та татварын дараах дүнгээр 256 000 төгрөгийн ногдол ашиг хүртэх байсан ч санхүүгийн тайлан аудитаар батлагдаагүй учир тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.
Тодруулбал: 2012 оны 04 сарын 11-нээс 2023 оны 12 сарын 31-ны хооронд төрсөн хүүхдүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний 1,072 хувьцаатай болсон үнэт цаасны данс нээлгэснээр 1,072 хувьцаагаа эзэмшиж авч байгаа юм ногдол ашиг авахын тулд хүүхдэдээ заавал хувьцааны данс нээлгэх шаардлагатай ингэх дээ заавал хүүхэд өөрийн нэр дээрх банкны данстай байх ёстой аж.
Өмнөх ногдол ашиг нь ороогүй иргэд үнэт цаасны данс нээлгэсэн брокерын газартаа очиж дансаа шалгалгуулж данс зөрүүтэй тохиолдолд шинэчлэлт хийлгэх ёстой талаар албаныхан мэдээллэв.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ 

Иргэдэд ногдол ашиг хуваарилахыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх