Нийгмийн даатгалын цахим шинэчлэлт иргэн аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байна.

2024/03/26
Нийгмийн даатгалын цахим шинэчлэлт иргэн аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байна.

Иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг Нийгмийн даатгалын цахим систем шинэчлэлт хийх нэрээр ажиллахгүй болоод гурван сар болж байна.


Энэ хугацаанд нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж лавлагаа үйлчилгээ авах иргэд төрийн үйлчилгээгээ авч чадалгүй хохироос байгаа билээ.


Энэ асуудлаар Нийгмийн даатгалын газрын дарга Х.Батчулуунаас тодрууллаа.


Тэрээр хэлэх дээ: Нийгмийн даатгал 30 гаруй нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага үйлчилгээ болгон дээрээ тусдаа программ ашиглаад байцаагч болгон 1-с 2 программ дээрээ үйл ажиллагаагаа явуулдаг байсныг нэгдсэн цогц системд шилжүүлж байгаа гэв. 

Нэгдсэн нэг системд үйл ажиллагаа явуулах шинэчлэлийн ажлыг 2024.01.01-нээс хэрэгжүүлж эхэлсэн энэ шинэчлэлийн ач холбогдол нь төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүний оролцоог хязгаарлах аль болох цахимаар өөрт хэрэгтэй материалаа авах, иргэд заавал өөрийн биеэр Нийгмийн даатгалаас ирж үйлчилгээ авдаг бус гар утас, интернет төхөөрөмж ашиглаад хаанаас ч үйлчилгээ авах боломжтой нөхцөл бүрдүүлэх зорилгоор системийн шинэчлэл хийгдэж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Мэдээ бэлтгэсэн: О. Сэлэнгэ

Нийгмийн даатгалын цахим шинэчлэлт иргэн аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх