С.Бямбацогт "Өөрийгөө зам тавигч хэмээн тодорхойлов"

2024/05/01
С.Бямбацогт "Өөрийгөө зам тавигч хэмээн тодорхойлов"

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт УИХ-д 4 удаа сонгогдож байсан гишүүн тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг байр сууриа илэрхийллээ.

Тэрээр хэлэх дээ: Баруун бүс нутгийн хөгжлийн төлөө олон жил ажиллалаа. Сонгуулийн тойрог томорсонтой холбоотойгоор Увс, Завхан, Говь-Алтай аймгуудад ажиллалаа Ховд аймгийн хувьд бусад аймгуудыг бодвол хөгжил илүү сайн байна.

Ховд аймаг шиг бүх сумдаа засмал замтай холбосон аймаг байхгүй байна хэмээн ярив.

Говь-Алтай аймаг гэхэд нэг ч сумыг засмал замтай холбоогүй байна. Увс аймагт Наранбулаг сум засмал замаар холбогдсон байгаа юм.

Үйлдвэрүүдийн хувьд Ховд аймагт цементийн үйлдвэрийг, "Шинэ-Ховд" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэйгээр малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр барьж байгаа.

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд ч гэсэн Ховд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1 их наядад хүрсэн үүнээс харахад Ховд аймаг хөгжиж байна хэмээн онцлов.

Би УИХ-ын гишүүн болсон цагаасаа эхэлж Баруун бүс нутгийн хөгжлийн тухай дугарч анхаарч эхэлсэн алслагдсан бүсийн нэмэгдэл, алслагдсан бүсийн хөнгөлөлтийн асуудлыг 2009 оноос эхлэн ярьж 2011 онд УИХ-д хууль өргөн бариад 2017 онд энэхүү хууль батлагдаж байсан.

Улаанбаатар хотоос холдох тусам алслагдсан аймгийн иргэдийн зардал нэмэгддэг.

Мөн орлого бага малчдын мал хямд мах үнэ хүрэхгүй арьс шир, ноос, ноолуур нь үнэд хүрэхгүй ажилчдын цалин бага зардал өндөртэй иргэд байнга өртэй амьдарч байна.

Иймээс алслагдсан бүсийн нэмэгдэл алслагдсан бүсийн хөнгөлөлт өгөхгүй бол иргэд Улаанбаатар хот руу шилжих иргэд ихсэж байсан учраас энэхүү хуулийг санаачилж байсан хэмээв.

2017 онд бүсийн хөнгөлөлтийн асуудлын хууль батлагдсан Улаанбаатар хотоос 1000км-ээс хол алслагдсан аймгуудад Улаанбаатар хотоос 10 дахин бага татвар буюу 1 хувийн татвар төлдөг болсон.

Энэ жилээс орон нутгийн нэмэгдэл буюу бүсийн нэмэгдэл 40 хувиар бүх сумдад олгогдож эхэлж байгаа.

Ийм байдлаар баруун бүс нутгийн хөгжлийн төлөө анхааран ажиллаж байна.Ховд аймагт баригдаж байгаа цеметийн үйлдвэр, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр нь зөвхөн Ховд аймгийн хөгжлийн төлөө биш баруун бүс нутгийн хэрэгцээг хангах үйлдвэр аж.

Ховд аймагт баригдаж байгаа малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр нь баруун 5 аймгийн малын гаралтай арьс шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүн бүгдийг боловсруулах хүчин чадалтай баригдаж байгаа үйлдвэр юм.

Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станц Баруун 5 аймгийн эрчим хүчний хэрэглээнээс 2 дахин их хүчин чадалтай баригдаж байгаа хэмээн онцоллоо.

Зөвхөн Ховд аймгаас сонгогдог байсан ч Баруун бүс нутгийн хөгжлийн төлөө илүү анхаарч томоохон төслүүд дээр ажиллаж байсны үр өгөөжийг Баруун бүс нутгийнхан удахгүй хүртэх болно хэмээн ярив.

С.Бямбацогт "Өөрийгөө зам тавигч хэмээн тодорхойлов"  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх