Цагдаагийн албан хаагч насанд хүрээгүй охиныг хүчиндсэн гэх гэмт хэргийг шалгаж байна.

2024/05/01
Цагдаагийн албан хаагч насанд хүрээгүй охиныг хүчиндсэн гэх гэмт хэргийг шалгаж байна.

Манай сайтын сурвалжлах баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Говь-Алтай аймагт 16 настай охин хүчиндүүлсэн гэх гэмт хэрэг бүртгэгдээд байгаа юм. Үүнд Говь-Алтай аймгийн Цагдаагийн алба хаагч холбогдоод байгаа аж.

Энэ асуудлаар хохирогч охины ээж манай сайтын сэтгүүлчид мэдээлэл өгсөн юм.

Тэрээр хэлэх дээ: Цагдаагийн нэг алба хаагч манай охиныг хүчирхийлсэн гэрт нь байж байхад нэг удаа авч явж байсан, дараагийн удаа хүүхдээ харуулна гэж хэлээд авч яваад хүчирхийлсэн байсан гэлээ.

Мөн өнөөдрийг хүртэл энэ хэрэг шийдэгдэхгүй байгаад ээж хүний хувьд үнэхээр их бухимдаж байна хэмээн ярив.

Хүчирхийлэл үйлдсэн гэх цагдаагийн алба хаагч болоод түүний гэр бүл хохирогч охины ээжтэй удаа дараа ирж уулзаж тохиролцъё, мөнгө өгье, хэдэн төгрөг авах вэ? гэх мэтчилэн сэтгэл зүйн байнгын дарамт үзүүлж байсан талаар мэдээлэл хийсэн юм.

Тухайн үед хохирогч охиныг түр хамгаалах байранд 1 сарын хугацаанд байлгаж байгаад ар гэрт нь хүлээлгэж өгсөн хэмээн хохирогч охины ээж ярив.

Гэвч хүчингийн хэрэг үйлдсэн гэх цагдаагийн албан хаагч ажлаа хийсээр байсан, хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээллийг өглөө. 
Уг хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчийг тусгай субьект шалгаж байгаа юм байна.

 

Цагдаагийн албан хаагч насанд хүрээгүй охиныг хүчиндсэн гэх гэмт хэргийг шалгаж байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх