"Шинэ хоршоо" хөдөлгөөн Баруун бүсэд хэрэгжиж эхлэхээр боллоо.

2024/05/04
"Шинэ хоршоо" хөдөлгөөн Баруун бүсэд хэрэгжиж эхлэхээр боллоо.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс ирж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилготойгоор засгийн газар "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг эхлүүлсэн аж.

Энэхүү хоршооноос малчдын анхаарлыг татаад байгаа зүйл нь барьцаанд хөрөнгөө тавиад их хэмжээний зээл авч хөрөнгө оруулалт хийх боломжгүй малчдадаа төр 80-100 хувийн батлан даалт гаргаж хөрөнгө оруулалтын зээл авч хамтдаа хоршоод хотондоо илүү нэмүүн өртөг шингээж үлдээх боломжийг энэ хоршоо олгож байгаа хэмээв.

Мөн хоршоо байгуулагдаад мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг болоод 5 га газрыг үнэ төлбөргүйгээр 1 удаа эзэмшүүлж байгаа аж.

Тэрээр өнгөрсөн цаг хугацаанд малчид хөл дээрээ босох хөрөнгө оруулалтыг хийх илүү өртөг шингээх боломжууд бий болж чадаагүй яагаад гэхээр малчны зээл асар өндөр хүүтэй бизнес хийхэд маш хүндрэлтэй.

Мал аж ахуйн салбараас олж байгаа орлого бага бизнес өөрөө эрсдэл өндөр учраас хүндрэлтэй байсан зүйлийг өнөөдөр засгийн газраас шийдвэрлэж өгсөн ийм л алхмыг хийсэн хэмээн ярив.

"Шинэ хоршоо" хөдөлгөөн Баруун бүсэд хэрэгжиж эхлэхээр боллоо.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх