Ч.Хүрэлбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр  горилж байна.

2024/05/06
Ч.Хүрэлбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр  горилж байна.

Эдийн засаг хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр  горилж байгаа аж.Тэрээр Ховд аймгийн сумдад ажиллаж иргэдийн санал хүсэлтийг сонсож, төрөөс хэрэгжиж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцуулж байна. Эхний уулзалтаа Булган суманд хийгээд Үенч сумаар уулзалтаа үргэлжлүүлж байна.

Тэрээр хэлэхдээ: 2020-2024 онд ажилласан засгийн газрынхаа үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт ямар байна. Монгол улс ямар зүйл дээр алдав мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд дэлхий даяар тохиолдсон цар тахал Монгол улсад ямар хохирол авчрав үүнийг хэрхэн даван туулсан зэргийг иргэдэд ярьснаас гадна ирээдүйд Монгол улсыг яаж хөгжүүлэх үү гэсэн бодлогын асуудлыг бид иргэдэд ярьж байгаа хэмээв.

Мөн бүсчилсэн хөгжилтэй холбоотой асуудал бол Баруун бүс аймгийн иргэд нэг бодол нэг байр суурьтай болсон байна. Энэ нь юу вэ? гэхээр Монголчууд хөгжихийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байгаа талаар онцолж байлаа.

Гадагшаа зах зээлээ тэлж аль болох олон газар руу худалдаа наймаа хийж, байж орлого өснө гэдгийг иргэд ярьж байлаа.

Иргэд төр засгаас ямар нэг зүйл хүсэхдээ биш хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлж болох уу гэдгээс гадна Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг яаж өсгөж болох уу гэдгийг Цаг уур онцгой өөрчлөгдөж байгаа энэ цаг үед бэлчээрийн уламжлалт мал аж ахуйг яаж хөгжүүлэх үү гэх мэтчилэн иргэд санаа бодлоо солилцож байв.

Тэрээр зах зээл рүүгээ богино хугацаанд гарах шаардлагатай байна. Увс, Ховд аймгууд 2 том боомт руугаа гараад иргэд нь арилжаа бизнес хийдэг ч юм уу хөл хөдөлгөөн ихтэй байна.

Завхан, Говь-Алтай аймгийн Бургастай боомтуудыг яаралтай богино хугацаанд хөгжүүлэхээс гадна ОХУ гэдэг том зах зээл рүү бараа бүтээгдэхүүнийг зарах боломжуудыг нээх ёстой Хятад улс руу Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл рүү гарах боломжийг нээх ёстой гэвч өнөөдрийн байдлаар энэ бүх боломжууд хаалттай байгаа.

Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг ОХУ-д заръя гэвэл 60 хувийн татвартай харин ОХУ-ын барааг Монголд оруулж ирж зарахад зарим бараа нь 0 хувийн татвартай зарим бараа нь 5 хувийн татвартай байдаг аж.

Хятад улстай хил залгаа байгаа Ховд аймгийн Булган сум Говь-Алтай аймгийн Бургастай боомт дээр ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг боомтоор нэвтрүүлдэггүй байна. Яагаад гэвэл Хятад Монголын хооронд худалдааны хэлэлцээр байхгүй тул алслагдсан аймгийн иргэд Улаанбаатар хот руу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг учир бизнес хөгжих боломж нь бага болчхоод байгаа юм.

Иймээс хамгийн түрүүнд зах зээлээ нээгээд энэ боомтуудаа хөгжүүлээд боомтуудаараа бараагаа гаргаж арилжаа наймаа хийдэг бүх боломжийг нээж өгөх шаардлага байна хэмээв.

Ч.Хүрэлбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр  горилж байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх