"Юнител Hub" цахим хөгжлийн төвд ЭЕШ-аа бэлдэх боломжтой болсон байна.

2024/05/06
 "Юнител Hub" цахим хөгжлийн төвд ЭЕШ-аа бэлдэх боломжтой болсон байна.

Юнител групп санаачлан хөрөнгө оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хүн амын сантай хамтран 2022 оноос хойш хэрэгжүүлж буй "Ирээдүйн инженерүүд"-ийг бэлтгэх төсөл амжилттай хэрэгжиж эхлээд байгаа билээ.

Төслийн хүрээнд байгуулагдаад буй "Юнител Hub" цахим хөгжлийн төв нь Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжлийн газарт байрлаж байгаа бөгөөд олон нийтэд нээлттэй, бүх насны хүмүүс үйлчлүүлэх боломжтойгоороо онцлог аж.

Мөн багш нарын давхар хөдөлмөр эрхлэлтийг дэмжин орлогыг нэмэгдүүлж, орон нутагт ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх нь юнител группийн гол зорилгуудын нэг хэмээн онцолж байв.

Боловсролын үйлчилгээнүүдийг "Юнител Hub" төвөөс үнэ төлбөргүйгээр авах нөхцөл бүрджээ. Энэхүү үйлчилгээнээс онцлох нэг нь төгсөх ангийн сурагчид маань ЭЕШ-аа энэхүү төвд бэлдэх боломжийг бас олгосон байна.


* Өндөр хурдны интернэтийн тусламжтайгаар өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах
* Цахим ном сонсох, унших
* Англи хэл, мэдээлэл зүй, монгол бичгийн болон код бичих сургалтад хамрагдах
* Өглөөний сэдэвчилсэн ярилцлага, уулзалтуудад оролцох
* LookTV болон болон бусад цахим хичээл үзэх гээд олон боломжийг хүүхэд залуучууддаа олгож байгаа талаар юнител группынхан онцолж байлаа

"Юнител Hub" цахим хөгжлийн төвд ЭЕШ-аа бэлдэх боломжтой болсон байна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх